ОХУ-ын Ставропольд муждаа нэрд гарч буй уран барималч Анатолий Филатовын бүтээл морь унасан хүн бүхий хэлбэртэй модон баримлыг Железноводск хотод жуулчилж явсан монгол иргэд худалдаж авчээ. Наймаа хийх үеэрээ тэд уг баримлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бэлэглэнэ гэдгээ илэрхийлсэн тухай Железноводск хотын захиргааны хэвлэлийн алба мэдээллээ. Дээрх баримал нь Филатовын “Хэрэглээний сэтгэл зүй” хэмээх цуврал бүтээлүүдийн нь нэг аж. Түүний уран баримлууд Сергей Безруков, Константин Хабенский, Евгений Миронов зэрэг Оросын алдартай жүжигчдийн гэрийн хойморьт заларч байдаг гэнэ.