Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд гарсан малын гоц халдварт өвчин гарсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод 07 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн мэргэжпийн байгууллагуудыг томилгоожуулан 24 цагаар хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна. Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна.