Сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлт гаргах гэж буй тохиолдолд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.
Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар авах боломжтой.