Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр Турк сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат олон нийтэд мэдэгдэл хийлээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан "Өнөөдөр өглөө 09.30 цагийн орчимд тус сургуулийн захирал Вейсел Акчай (Veysel Akcay)-г гэрийнх нь гаднаас старекс маркийн машинтай "үл таних" хүмүүс хулгайлсан байна. Энэ хэргийг зарим учир мэдэх хүмүүс ямар зорилгоор авч явсныг гадарлаж байгаа байх. Бид Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст мэдэгдээд байна. Сүүлд авсан мэдээллээр 14.00 цагийн орчимд Турк улсаас явуулсан жижиг нисэх онгоц Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардана" гэсэн юм.