Нийтлэлч Баабар өөрийн твиттер хуудаснаа болж буй үйл явцтай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Түрэг сургуулийн захирлыг баривчилж, Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Түүнийг хулгайлаагүй, бид хүлээлгэж өгч буй бололтой. Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдаганы хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцсон нь ийм учиртай байж.
Мөнгийг нь өгвөл ямар ч бузар юм хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно. Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа л даа. Гэхдээ мөнгийг нь хэн авав. Юу гэж тайлбарлан бүлтрэх бол?
Энд буй улс төрийн хэрэгтнийг баривлан Түрэгт хүргээд, сургуулийг нь хаавал их мөнгө өгнө, улсад чинь зээл өгнө гэж түрэгүүд байнга гуйж буй.
Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ" гэсэн байна.