Нийслэлд малын гоц халдварт шүлхий өвчин орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг байршуулжээ. 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хаагчид хамтран 24 цагаар, Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна.