Өнөөдөр өглөө 10.40 минутын орчимд БЗД-ийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин ажлынхаа өрөөнд хутгалуулсан хэрэг гарчээ. Тэрээр яг одоо Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр ийн мэдээлснээр тус дүүргийн тамгын газрын даргыг 64 настай иргэн "И" гэгч хутгалсан нь тогтоогдоод байгаа аж.