Их Британийн BDRC Continental компаниас Cable.co.uk агентлагтай хамтран гаргадаг дэлхийн улс орнуудын интернэтийн хурдын чансаанд Монгол улс нэг жилийн дотор 29 байр ухарч, 161-р байрт орсон байна.
Энэхүү чансааг 2018 оны 5-р сар хүртэл улс орнуудад интернэтэд холбогдоход хэр их хугацаа зарж байгааг гаргасан судалгаанд үндэслэн гаргажээ. Сулдалгаагаар Монголд интернэтээр юм татах дундаж хурд 1.57Мбит/с байсан байна. Энэ нь дэлхийн дундаж хурдаас (9,10 Мбит/с) маш бага байна гэсэн үг юм.
5 Гбайт-ийн кино татахад Монголд дунджаар 7 цаг 14 минут 23 секунд хүлээх гэнэ. Тэгвэл Сингапурт энэ киног ердөө 11 минут 18 секундэд татчих юм.
Чансаагаар дэлхийд хамгийн хурдан интернэттэй орон нь Сингапур бөгөөд хурд нь 60,39 Мбит/с. Дараа нь Швед (46,00 Мбит/с), Дани (43,99), Норвеги (40,12), Румын (38,60) улсууд орж байна. АНУ 20, Канад 33, Австрали 52, Хятад 141-р байрт оржээ.
Харин интернэтийн үнэ хямд орнуудын чансаанд Монгол 21-р байрт оржээ. Манай улсад интернэтэд сард дунджаар 32.25 доллар төлдөг байна.
Интернэт хамгийн хямд орнуудын жагсаалтыг Иран (5,37 доллар сард ), тэргүүлж, Украин (5,47) удаалжээ. Тэдний араас ОХУ (10 доллар), Молдав (11), Сири (12,15) орсон бол интернет хамгийн үнэтэй улс нь Буркина-Фасо байна. Буркина-Фасод интернэтэд сард дунджаар 954,54 доллар зардаг аж.