Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д жилдээ 40 орчим мянган хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бол 200 мянган орчим хүүхдэд амбулторийн тусламж үйлчилгээ авдаг байна. Үндэсний хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ганцхан төв эмнэлэг болох ЭХЭМҮТ-д олон улсын стандартад нийцсэн нярайн мэс заслын дараах тасаг ашиглалтад орлоо.
Тодруулбал, JCI Монгол байгууллагын санаачлагаар "SAVE LIFE" төслийн гуравдугаар шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, нийцэх их засварын ажлыг хийж, олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өглөө. Мэс заслын дараах энэхүү тасгийн өргөтгөлийн ажлыг хийхэд нийтдээ 120 орчим сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна.
