Хүнсний сав баглаа боодол нь тухайн хүнсний бүтээгдэхүүний талаар “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12-р зүйл, “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS CAC 1-2007 стандартад заагдсан мэдээллийг багтаасан шошготой байх ёстой байдаг. Тэгвэл хүнсний ногоон дээр ч ийм төрлийн шошго байдгийг анзаарч байв уу. Хэрэв анзаараагүй бол одооноос анхаарч үзээрэй. Тус шошго нь уг бүтээгдэхүүн органик хүнс эсвэл ХАО-аас гаралтай эсэхийг мэдээлдэг байна.