Наймдугаар сарын 04-ний бямба гариг. Билгийн тооллын 22, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өглөө нар 05.33 минутанд мандан, орой 20.19 минутанд жаргана.
Уг өдөр бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийлэх нь зүйтэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаах зэрэг үйлэнд сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ.