2018 оны наймдугаар сарын 02-ны өдрийн өглөө 08 цаг 20 минутын үед СХД- н 27-р хороо, 32-р байрны дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага Шуурхай удирдлагын төвд иржээ. Тус дуудлагын дагуу очсон Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч ахмад М.Алтан-Од тухайн хүнтэй ганцаараа 30-40 минут ярилцсаны үр дүнд 22 настай иргэний амь насыг аварсан байна.