2018 оны наймдугаар сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.9, үхрийн ястай махны үнэ 4.1 хувь, үхрийн цул махны үнэ 2.7 хувь, адууны ястай махны үнэ 6.7 хувь, ямааны ястай махны үнэ 0.1 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, адууны ястай махны үнэ 7.3 хувиар буурсан бол үхрийн цул мах болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7315 төгрөг, үхрийн /ястай/ мах 8710 төгрөг, үхрийн цул мах 10520 төгрөг, адууны /ястай/ мах 6375 төгрөг, ямааны /ястай/ мах 5500 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Савласан дээдийн дээд гурилын үнэ өмнөх сараас 0.3, хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар буурсан байна. Гурилын үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.3 хувиар буурсан байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 0.4 хувиар буурсан байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 0.2 хувиар буурсан байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.0 хувиар өссөн бол, луувангийн үнэ 1.7 хувь, байцааны үнэ 16.2 хувь, хүрэн манжингын үнэ 24.5 хувь, сонгины үнэ 2.9 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 3.1 хувь, байцааны үнэ 3.1 хувь, хүрэн манжингийн үнэ 0.5 хувиар өссөн бол луувангийн үнэ өөрчлөлтгүй харин сонгины үнэ 1.9 хувиар буурсан байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар буурсан бол, задгай сүү болон “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.8 хувиар буурсан бол бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 0.5 хувь, өмнөх 7 хоногынхоос 0.1 хувь буурсан байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа.