ХУД-т баригдаж буй шинэ хорооллын барилга дээр ажиллаж байсан 17 настай хүү ослын улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал барилга дээр осол гарсан талаарх дуудлага Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу наймдугаар сарын 08-ны 19:22 цагт иржээ. Дуудлагын дагуу шалгахад 17 настай эрэгтэй “У” ажлаа хийж явахад 40 тонны чингэлэг өргөж байсан краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан амиа алдсан нь нөхцөл байдлаар тогтоогджээ. Хэргийн шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн алба