"Нүүдэлчин Монгол" наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй ардын авьяастнууд, гар урчууд болон үндэсний спортын 2000 гаруй тамирчид оролцох бөгөөд наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт болох юм. Тус наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

