Монголын үндэсний соёл урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, спортыг хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол 2018” наадмын албан ёсны нээлт өнөөдөр Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ. Нээлтийн үеэр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг болон ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн соёл урлаг, спортын алдартнууд үндэсний хувцсаараа гоёж жагслаа. Тус наадам урлагийн тоглолт, үндэсний сур харваа, шагайн харвааны тэмцээнүүдээр үргэлжилнэ.Тус наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

"Нүүдэлчин Монгол 2018" наадам маргааш буюу энэ сарын 12-нд өндөрлөнө.