Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын галт тэрэг өнөө өглөө 07:30 минутын орчим осолджээ. Зорчигчдын өгч буй мэдээллээр тус осол Улаанбаатар хотоос 300 км зайд болж хэд, хэдэн вагон унасан байна. Их хэмжээний бороо орж, үeр буусны уулмаас төмөр зам эвдэрсэн байсан тул галт тэрэг замаас гарчээ. Хүний амь эрсдээгүй ч олон хүн бэртэж гэмтжээ. Суудлын галт тэргэнд явж байсан цагдаа нар хүмүүсийг галт тэрэгнээс яаралтай гаргасан байна. Ослын газарт эмнэлэг, цагдаа, онцгойгийнхон ажиллаж бэртгэж, гэмтсэн хүмүүст анхан шатны тусламж үзүүлж, заримыг нь эмнэлэг рүү хүргэж байна.