Үерийн улмаас Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын Айраг сумаас 5.0 км-ийн зайд 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн үед замаас гарсан. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна талаар мэдээлсэн.
Энэ талаар н.Халтар хэлэхдээ "Монгол, Оросын хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгийн зам засвар, сэргээн босголтын өргөгч кран Сайншанд-Улаанбаатар чиглэлийн замд осолдсон зорчигч тээврийн суудлыг галт тэргийг сэргээн засварлах хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа тул бид ОХУ-аас нэмэлт хүч дуудсан. Осолдсон илчит тэрэг 150 тонн жинтэй. Осолдсон галт тэргийг зайлуулж байж дараагийн зам засварын ажилд орно. Хамгийн аюултай нь байгалийн гамшгийг бид яаж ч зогсоож дийлэхгүй. Яг одоо ч бороо үргэлжлэн орж байна. Энэ хэсэг бүхэлдээ үерт автаад байна" гэв.