Наймдугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 225 дахь өдөр бөгөөд он дуусахад 140 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ.
- Аргын тооллын 8 дугаар сарын 13. Сумъяа гараг. Билгийн тооллын 2. Бага морь одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 6 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйл хийхэд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал арилжих, буг дарах газрын ам бооход муу. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2456.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.10, юань 360.00, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлд хэрэгжиж буй авто замын шинэчлэлт, томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцана.
- 11 цагаас Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд “Банкнаас бусад санхүүгийн салбарын хоёрдугаар улирлын тойм” болон “Иргэдийн санхүүгийн зах зээлийн талаарх мэдлэг, итгэлийн тандалт судалгаа”-г хоёрдугаар улиралд хийсэн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Хуралд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын газрын дарга нараас гадна “NRCC” судалгааны байгууллагын судлаачид оролцоно.
- 09:00 цагт ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт Кемпински Зочид буудал II давхарт болно.
- 09:30 цагт “ДЭЛХИЙН ТАРВАГАНЫ ЗҮЙЛҮҮД” сэдэвт олон улсын тарвага судлаачдын YII хуралдаан эхэлнэ.
- MN мэдээллийн төвд 11:00 цагт Сүүлийн жилүүдэд гарч байгаа үйлдвэрийн ослын талаар барилгын компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ. Мөн энэ сарын 8-нд барилгын өргөгч краны тросс тасарч 17 настай залуу амиа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1918 оны энэ өдөр Америкийн зэвсэгт хүчинд анх удаа Опа Мэе Жонсон гэх эмэгтэй албан хаагч элсэж байсан.
- 2015 оны энэ өдөр Иракийн Бангдадад бөмбөг дэлбэрсний улмаас 76 хүн таалал төгссөн.
- 1973 оны энэ өдөр Америкийн сэтгүүлч Молли Хэннэбэрг мэндэлсэн.
- 1803 оны энэ өдөр ОХУ-ын философич Владимр Одоевски мэндэлжээ.
- 696 оны энэ өдөр Японы гүнж Такечи таалал төгсөж байжээ.
- 2008 оны энэ өдөр АНУ-ын улс төрийн зүтгэлтэн Билл Гватнэе таалал төгсөж байжээ.