Наймдугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 227 дахь өдөр бөгөөд он дуусахад 138 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 18 градус дулаан байх нь ээ.
- Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 4. Буд гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2456.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.10, юань 360.00, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.
- 11.00 цагт Спортын төв ордны IV давхарт ӨМӨЗО-ны Ордос аймагт болох “Олон улсын хүүхдийн спортын VIII наадам”-ын ажлын хэсэг хуралдана.
- 11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 7 сарын статистик мэдээллийг танилцуулна.
- 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос “Зүүн хойд Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Rail Berlin Representative office”-оос Төмөр замын ачааны болон машинистын чиглэлээр сурах сонирхолтой Монгол залуусыг дадлагажуулах талаар мэдээлэл хийнэ.
- 14.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын "А"зааланд байгалийн гамшгийн улмаас үүссэн хохирлыг арилгах, төмөр замын сэргээн босголтын ажлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Поланд улсад цэргийн алба хаагчдын баярын өдөр тохиож байна.
- Ираландад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 2008 оны энэ өдөр Америкийн сэтгүүлч Jerry Wexler таалал төгсжээ.
- 1978 оны энэ өдөр Грекийн хөлбөмбөгч Stavros Tziortziopoulos мэндэлжээ.