Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдын албанд Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь орууллаа. Энэхүү албанд түүнээс гадна зургаан хүн нэр дэвшээд байсан. Энэхүү албыг хаших хүнийг сонгохдоо ажлын дадлага туршлага, мэргэжил эзэмшсэн байдлыг харгалзан үзэж, УБТЗ-ын орлогч дарга Лувсан овогтой Халтарыг ЗТХ-ийн дэд сайдад томилжээ.
Л.Халтар нь ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан. УБТЗ-ын хашаа цэвэрлэгчээс орлогч дарга хүртэл салбартаа тасралтгүй 25 жил ажиллажээ. Ерөнхий сайд болон сайд нар түүнд салбарын ажилдаа хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг үүрэг болголоо.