2018 оны эхний найман сарын дүнгээр жолоочийн хариуцлагын даатгалгүй явсан 1700 удаагийн зөрчлийг монголчууд ОХУ нутаг дэвсгэрт гаргажээ. ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар тус улсын нутагт өөрийн машинаар зорчиж буй гадаадын иргэд ОХУ-ын стандартад нийцсэн жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байх ёстой. Гэтэл монгол иргэд дээрх зөрчлийг удаа дараа гаргаж байгааг Буриадын БНУ-ын Гаалийн алба мэдээлж байна. Өнгөрөгч долдугаар сард л гэхэд Оросын хилийг нэвтсэрсэн монгол жолоочдын 171 нь даатгалгүй байсан байна. Түүгээр зогсохгүй хуурамч даатгал үзүүлэн хил, гаалийн ажилтнуудыг хуурах гэсэн үйлдлийг олон гаргаж байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сард Хиагтын боомтын ажилтнууд ийм төрлийн 45 зөрчлийг илрүүлжээ. Хэрэв жолоочийн хариуцлагын даатгалгүй, эсвэл хуурамч даатгалтай явах үедээ ОХУ-ын нутаг дэвсгэрт осол гарвал учирсан хохирлыг тухайн жолооч бүрэн төлж барагдуулах хуультай ажээ.