
Өвөрхангай аймагт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өнөө өглөө мэдээлсэн. Тус иргэний шинжилгээний хариу маргааш гарна гэж Эрүүл мэндийн яам мэдэгдэж байсан боловч өнөөдөр урьдчилсан байдлаар гарчээ. Тодруулбал, тухайн иргэний шинжилгээний хариу сѳрѳг гарч, коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдлоо.
Тус иргэн Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас Замын-Үүд боомтоор нэгдүгээр сарын 30-нд Монгол Улсад орж иржээ. Энэ сарын 7-ны шөнө 10 гаруй хүний хамт нэг гэрт цугларан цагаан сарын бууз хийсэн байна. Өвчтөн дунд зэрэг халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй байгаа бөгөөд хамт байсан 10 гаруй хүнийг тандан судалж байна.