
Улсын онцгой комиссын хуралдаанаар Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байна.
Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс Гашуун сухайт боомтоор гаргадаг нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах саналыг Улсын онцгой комисст гаргасан байна.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "ДЭМБ-аас 3000 оношлуур хандивласнаас маргааш 500 ширхэг оношлуур ирэх гэж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын 100 мянган хувийн хамгаалах хэрэгслээр хангалаа. Халдвар гарвал Цэргийн төв эмнэлгийг коронавирусийн эмчилгээний үед тусгаарлан ажиллуулна. ХӨСҮТ-д мөн 200 ор бэлэн байгаа.
Амны хаалт дэлхий нийтэд хомсдолтой болсныг ДЭМБ-ын ерөнхий захирал өөрөө зарласан. Ийм нөхцөлд маскны асуудлыг шийдвэрлэх тодорхой саналууд гарсан. Сар шинийн баярыг энэ жил цуцлах тухай саналыг би хувь иргэний хувьд гаргасан. Иргэдийн 87 хувь нь энэ жил тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн санал өгсөн байна. Бидний хажууд халдварын эрсдэл байна. Тэгэхээр УОК-оос энэ талаар тодорхой шийдвэр гаргаж ирэх ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ.