
БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу өвчин /H5N1/ гарсантай холбогдуулан тахианы мах импортлогч таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтаар мах, махан бүтээгдэхүүнийг стандартын дагуу өрж хураагаагүй, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй, мах хадгалах агуулахын хэм, агаарын харьцангуй чийглэгт хяналт тавьж бүртгэл хөтөлдөггүй, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлдэггүй, дотоод хяналтын журам баталж мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн гэж МХЕГ-аас мэдээллээ.