
“Хятадын 50 иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлж, монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ” хэмээн Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн олон нийтийн газарт ярьж явжээ. Түүний ярьсан зүйл тэр даруйдаа тусгай албаны ажилтнуудын чихэнд хүрснээр асуудал үүссэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр ГИХГ-ын дарга Д.Мөрөн ёс бус зүйл ярьсан мэргэжилтнээ ажлаас нь халсан гэв. Ажлаасаа халагдсан мэргэжилтэн ГИХГ-т дөрвөн жил ажилласан бөгөөд Буянт-Ухаа нисэх буудалд хяналт тавьдаг байжээ.