
Иргэд Гадаад харилцааны яамны 70082222 шуурхай утасны дугаарт холбогдож тус яамны Консулын газраас үзүүлдэг үйлчилгээний талаар мэдээлэл авах, тус яам болон Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчидтай холбоотой сахилгын болон ёс зүйн зөрчлийн асуудлаар мэдээлэл өгөх, гомдол гаргах боломжтой боллоо.
Ажлын бус цагаар консулын яаралтай асуудлаар тус яамтай холбогдох бол 83042222, 83052222 дугаарын утсаар холбогдож болно хэмээн ГХЯ-наас мэдээлэв.