
Төв аймгийн удирдлагууд болон тус аймгийн сумдын удирдлагууд цаг үеийн асуудлаар цахим хурал хийжээ. Нийт 160 гаруй удирдах албан тушаалтныг хамарсан уг хурлаар Аймгийн засаг дарга Ж.Батжаргал дараах үүрэг чиглэлийг өглөө.
Олон улсын хэмжээнд шинэ Коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа энэ үед ард иргэдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан анхан шатны зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөхийг онцгойлон анхаарууллаа. Мөн 2 дугаар сарын 17-27-ны өдрийг хүртэл нийт боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад 10 хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ.
