
"Архи тамхигүй Монгол" ТББ-ын тэргүүн Э.Пүрэвжанцан бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хүн худалдаалах гэмт хэрэг Монгол Улсад их гарч байна. Сайхан залуучууд гэв гэнэт алга болоод байгааг анхаарч байгаа хүн алга. Энэ асуудлыг анхаарлынхаа төвд байлгах хэрэгтэй. Хүний наймааны золиос болж байгаа охид эмэгтэйчүүд олон байгаа. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд болон Монголын хууль хүчний байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Мөн бэлгийн мөлжлөгөөр дур хүслээ хангаж байгаа залуучууд их байна. Голдуу хөдөөний, татлаа түтлээгүй, хэцүүхэн амьдралтай охидуудыг ашиглаж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар анхаарах хэрэгтэй.
Залуучууддаа хандаж хэлэхэд мөнгө бол амьдрал биш. Мөнгийг амьдрал гэж ойлгодог залуучууд олон болжээ. Түүнчлэн коронавирусээс болж монголчууд хэд хоног бужигналаа. Үүн шиг дотоодын бүтээгдэхүүнийг дэмжихэд нийгмээрээ шуурах хэрэгтэй. Өөрсдийнхөө өмсөх хувцсыг дотооддоо хийгээд өмсчихье” гэж ярилаа.