
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээ татах, засварлах, өргөтгөн шинэчлэх ажлууд үргэлжилж байна.
Тухайлбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хааж, шугам засварын ажил хийж байгаа аж.
Тиймээс иргэд, жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.