
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 13 сая 659 мянган хүн өвчилж, 595 мянган хүн нас баржээ. Сүүлийн 25 цагийн дотор дэлхийн хэмжээнд 209,000 хүн шинээр коронавирусийн халдвар авчээ. Одоогоор 7,9 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмчлүүлж байна.
Манай улсын хувьд шинээр ажиглалтад 428 хүн орсон бол 269 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад оржээ. Одоогийн байдлаар 3006 хүн ажиглалтад байгаагаас 1-5 насны 186 хүн, жирэмсэн эмэгтэй 108, архаг хууч өвчтэй 318 хүн байна.
ДЭМБ-аас коронавирусийг даван туулахад дэлхий нийтийн хамтын эв нэгдэл чухал гэдгийг онцолж байна” гэлээ.