
Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны Үндэсний бөх, Үндэсний сур, Шагайн харвааны баг тамирчид амжилттай оролцсон. Тамирчдын амжилтыг үнэлж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр тэднийг хүлээн авч уулзан, салбарын шагналаар шагналаа. Тухайлбал,
- БХЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх, Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс,
- БХЯ-ны хүндэт жуух бичгээр Алдар спорт хорооны бөх, Монгол Улсын Заан М.Бадарч,
- Дайчин алдар I медалиар “Алдар” спорт хорооны бөх, Монгол Улсын Арслан Р.Пүрэвдагва,
- Дайчин алдар II медалиар Алдар спорт хороо зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх Монгол Улсын Харцага Ц.Одбаяр, Монгол Улсын Начин Х.Цогтгэрэл,
- Дайчин алдар III медалиар “Алдар” спорт хорооны бөх, Монгол Улсын Начин Ш.Пүрэвгарьд, Н.Мустафа,
- Эх орны төлөө I Хүндэт тэмдгээр Алдар спорт хорооны Үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй,
- Эх орны төлөө II Хүндэт тэмдгээр Алдар спорт хорооны бөх Монгол Улсын Начин Б.Орхонбаяр
- Эх орны төлөө III Хүндэт тэмдгээр Алдар спорт хорооны бөх Монгол Улсын Харцага Б.Зоригтбаатар, улсын Начин О.Мөнх-Эрдэнэ нарыг тус тус шагнав.
Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн 10 бөх нь Алдар спорт хороо, Зэвсэгт хүчнээр овголсон бөхчүүд шалгарч үлдсэн нь урьд өмнө гарч байгаагүй түүхэн амжилт юм гэж тус спорт хорооноос мэдээллээ.
