
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд голын усанд боогдсон, голд машинтайгаа суусан, живж байсан 251 иргэний амь насыг аварч, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргажээ.
Түүнчлэн нийт 32 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 24 иргэнийг усны ослоос аварч, иргэн аж ахуйн нэгжийн 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Эдгээр дуудлагын 16 нь гал түймэр, 16 нь эрэн хайх аврах ажиллагааны дуудлага байсан хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.