
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд шагнал гардууллаа.
Тодруулбал, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, шинээр улсын заан цол хүртсэн М.Бадарч нарт бай шагналыг гардуулан өглөө.
Мөн энэ үеэр улсын аварга Н.Батсуурьт тод сонин чимэг, улсын заан Б.Пүрэвсайханд саруул сайжрах чимэг, улсын арслан Р.Пүрэвдагвад үнэн зоригт чимэг, улсын начин Б.Орхонбаяр, улсын харцага О.Хангай нарт өсөх идэр чимгийг олголоо.



