
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирусын халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 13 сая 885 мянган хүн өвчилж, 591,000 хүн нас баржээ. Үүнээс 8,2 сая хүн эдгэрсэн бол таван сая хүн эмчлүүлж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 226 мянган хүн коронавирусээр халдварлаж 5,000 гаруй хүн нас баржээ.
Манай улсын хувьд ажиглалтад шинээр 32 хүн нэмэгдэж, 130 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар ажиглалтад нийт 2,994 хүн байгаагийн 1-5 насны 889 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 109, архаг хуучтай 320 хүн байна.
Иргэд амны хаалтгүй явж байна гэсэн шүүмжлэл ихээр гарч байна. Манай улсын иргэдийн анхаарал суларч байхад дэлхий дахинд коронавирусийн халдвар нэмэгдэж, халдвараас сэргийлэх арга хэмжээгээ улам чангатгаж байна.
Тухайлбал, АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй гэсэн хорио тавьжээ. Мөн Европын орнуудад мянга мянган залуус сайн дураараа тамхинаас татгалзах хөдөлгөөнийг өрнүүлж коронавирусийн халдвараас сэргийлж байна. Тиймээс манай иргэд сонор сэрэмжээ сулруулж болохгүй” гэв.