
Энэ хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхлэх гэнэ.
Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар наймдугаар сарын 3-ны 09:00 цагаас 25-ны өдрийн 23:59 цаг хүртэл хийх юм байна. Одоогоор дээрх сайтад шинэчлэл хийж байгаа тул нэвтрэх боломжгүй байгаа аж.