
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2020 оны долдугаар сарын 17-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийхэд 530-д нь коронавирус илрээгүй. Харин 25 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь Афганистанаас ирсэн дайчид. Афганистанаас 113 дайчин эх орондоо ирснээс 53-аас нь коронавирус илрээд байна. Давтан шинжилгээ хийнэ.