
Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “ОБЕГ-ын Шуурхай удирдлагын зарлан мэдээллэх төвөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 56 дуут цамхагаар сэрэмжлүүлэх мэдээг өдөрт дөрвөн удаа хүргэн ажиллаж байна. Мөн Туул, Хэрлэн голын дагуу завьт, хөдөлгөөнт эргүүлүүд гарсан.
Тухайлбал, Хэрлэн голд 11 настай хүүхэд усанд осолдсон. Эрэн хайх, аврах ажиллагааг долоо дахь өдрөө үргэлжлүүлж байна. Тиймээс бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналт чухал гэдгийг дахин анхааруулъя.
Өнгөрсөн долоо хоногт 50 орчим объектын дуудлага авч ажиллаа. Энэ нь өмнөх сараас буурсан үзүүлэлт юм. Галын дуудлага ихэвчлэн ил гал болон цахилгаанаас үүдэлтэй байгаа учраас иргэд анхааралтай байх хэрэгтэй” гэлээ.