
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийн талаар мэдээллээ.
Тэрбээр “2020 оны эхний сараас эхлэн явуулж буй шалгалтын явцад 30 орчим удаагийн зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.
Тухайлбал, саарал чоно, шар үнэг, бор туулай, зэрлэг гахай, ятуу шувуу болон хойлог шувуутай холбоотой зөрчлүүд илэрсэн. Мөн тул загас болон бусад 25 загастай холбоотой зөрчлүүдийг илрүүлсэн.
Харин тарваган тахалтай холбоотой хяналт шалгалтын хүрээнд нийт 5400 орчим тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад хамруулж,14400 орчим иргэний худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллаа” гэлээ.