
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ. Тус онгоцоор насанд хүрсэн 245 хүн, бага насны 20 хүүхэд ирэв. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнлэг, Тоёоко ин Улаанбаатар, Сэнтий, Эрхэс зочид буудалд тусгаарлана. Энэ сард ХБНГУ-ын Франкфурт, Австралийн Сидней болон БНСУ-ын Сөүл хот руу дахин нислэг үйлдэх юм.
Ингэснээр энэ сард татан авах иргэдийн тоо 3500-д хүрнэ.
Маргааш Токио-УБ чиглэлийн онгоц газардах бол 26-нд Франкфурт-УБ, 29-Сөүл-УБ, 30-нд Сидней-УБ чиглэлд нислэг үйлдэнэ.