
Кыргызстан улсын Эрүүл мэндийн яамнаас “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх лавлах утсыг иргэддээ зориулан үйлчилгээнд нэвтрүүлэх гэж байна. Сонирхолтой нь тус үйлчилгээг манай улсын CallPro аппликейшнийг хөгжүүлэгч нар бүтээж байгаа юм байна. Энэ талаар "КоллПро" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тулга өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.

"КоллПро" ХХК-ийн үүсгэн байгуулагч нь бидний сайн мэдэх комедиан Б.Идэр-Од бөгөөд тэрбээр компаниа зургаан жилийн өмнө байгуулжээ. Тус компанийн "CallPro" аппликейшн нь лавлах төв, такси дуудлага, хоол хүргэлт, даатгал, худалдаа болон бусад харилцаа холбооны үйлчилгээг нэг дор цогцлоосон онлайн төхөөрөмж аж.