
Women’s Federation for World Peace /WFWP/ байгууллагаас 23 дахь удаагийн “Гадаад эмэгтэй оюутан нарын дунд Япон хэл дээрхи өгүүлэмж бичлэгийн уралдаан” 7-р сарын 11-ны өдөр Осака хотноо зохион байгуулагдав. Энэхүү нэр хүндтэй уралдаанд, Хятад, Мадагаскар, Вьетнам, Монголын нийт сонгогдсон 5 оюутны өгүүлэмжийг сонсгосон байна.
Манай улсын Осака хотын Эдийн засаг, хууль зүйн Их сургуулийн хуулийн ангийн оюутан Буянжаргал овогтой Соёл-Эрдэнэ 2-р байр эзэлж “баярын бичиг”, 30,000 /гучин мянган иен/-ээр шагнуулав. Уг арга хэмжээнд Ерөнхий консул оролцон талархал илэрхийлжээ.
