
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өчигдөр дэлхий дахинд 229 мянга 700 гаруй шинэ халдвар бүртгэгдэж, 5100 гаруй хүн нас баржээ. Тодруулбал,
АНУ-д өчигдөр 63200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 498 хүн нас барсан байна. Нийт халдвар 3 сая 761 мянга гаруйд хүрснээс 140 мянга гаруй хүн нас баржээ.
Бразил Улсад халдвар харьцангуй буурч байна. Өчигдөр 20200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 632 мянга гаруй хүн нас баржээ. Нийт халдвар 2 сая 118 мянгад хүрснээс 1,4 сая хүн эдгэрч, 80 мянга гаруй хүн нас барсан байна. Одоогийн байдлаар 647 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна.
БНЭУ-д даваа гарагийн байдлаар 40400 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Нийт халдварын тоо нэг сая 118 мянга гаруйд хүрч, 27000 гаруй хүн нас барсан байна.
Япон Улсад долдугаар сарын 20-ны өдөр 419 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Австрали Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 296 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Идэвхтэй халдвартай 3000 гаруй хүн байгаагаас 156 нь хэвтэн эмчлүүлж байна.
БНСУ-д өчигдөр 45 тохиолдол шинээр бүртгэгджээ.
БНХАУ-д даваа гарагийн байдлаар шинээр 11 тохиолдол батлагдсан байна.