
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлэгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Долдугаар сарын 12-наас хойш тусгай үүргийн онгоцоор нийтдээ 803 иргэнийг хүлээж авлаа. Өнөөдрийн байдлаар 3042 иргэн тусгаарлалтад байна.
Гэрийн тусгаарлалтад Нийслэлд 1239 иргэн байгаа бол Баян–Өлгий аймагт хамгийн их буюу 48 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Лабораторийн шинжилгээг давхардсан тоогоор 30998 хүнд хийлээ. Цэргийн төв эмнэлэгт өнөөдрийн байдлаар 61 иргэн байна.
Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, эм эмнэлэгийн хэрэгсэл бэлэн байдлыг хангах үүрэг өгсөн. Ирэх долоо хоногт шийдвэрлэх байх” гэв.