
Засгийн газраас улс даяар тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах шийдвэрийг гаргасан ч дотоодод халдвар тархах эрсдэл бага гэж үзээд, үзвэр, үйлчилгээний газруудыг нээхээр болсон. Энэ дагуу кинотеатрууд нээгдэж, үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа. Эрүүл мэндийн яамнаас кино театрт мөрдөх зөвлөмж боловсруулсныг уншигчиддаа хүргэж байна.
Байгууллагад:
-Биеийн халуун үзэх
-Амны болон нүүрний хаалт зүүх
-Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
-Үзэгчдийг суудал алгасаж суулгах
-Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
-Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх
-Билетийн касс, худалдааны цэгүүдэд зай барих тэмдэглэгээ байршуулах
-Өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх
-Кино эхлэхийн өмнө танхимыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
-Автомат тоглоомын газрыг цэвэрлэж, халдваргүйжүүлэх
-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
Үйлчлүүлэгчдэд:
-Амны хаалт зүүх
-Бусдаас зай барих
-Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
-Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
-Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх