
Нийтийн тээврийн автобус ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суухын завдалгүй хөдлөөд явдаг тохиолдол түгээмэл байдаг. Тэгвэл ахмад настныг суулгалгүй орхиод хөдөлж буй нийтийн тээврийн бичлэг цахим орчинд долдугаар сарын 20-ны өдөр түгж, шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбоотойгоор иргэний гомдлын дагуу тухайн нийтийн тээврийн жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Мөн иргэд зорчигчид нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо 7004-4040 утсаар өгч болно. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад энэ төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхыг анхаарч, иргэддээ эрх тэгш үйлчлэх хэрэгтэй.