
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлсийн дарга Б.Янжмаа хэлэхдээ “Өчигдөр дэлхий дахинд 202600 гаруй шинэ халдвар, 4200 гаруй нас баралт бүртгэгдлээ. Тодруулбал,
АНУ-д өчигдөр 63000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1040 гаруй хүн нас баржээ. Нийт халдвар 3сая 882 мянга гаруй боллоо.
Бразил Улсад лхагва гарагт шинэ халдвар дахин өсч 67800 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь халдвар анх дэгдсэн цагаас хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. Нийт халдвар 2сая 227мянга гаруй болсноос нэг сая 532мянга гаруй хүн эдгэрчээ.
БНЭУ-д өчигдөр 37700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт халдвар нэг сая 192мянга гаруйд хүрчээ.
Япон Улсад долдугаар сарын 22-ны өдөр шинээр 795тохиолдол бүртгэгдсэн байна.
Австрали Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 502 халдвар шинээр бүртгэгдлээ.
БНСУ-д өчигдөр 59 тохиолдол шинээр батлагджээ. Тус улсын цэргийн ангиас 13халдвар бүртгэгдсэн байна.
БНХАУ-д лхагва гарагт шинээр 22 тохиолдол батлагдлаа.
Мөн ДЭМБ-аас коронавирусний эсрэг вакцин бүтээх үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Харин вакциныг дэлхий нийтэд хүргэх ажил 2021 он хүртэл үргэлжилнэ” гэлээ.