
Нийслэлийн байгаль орчны газар болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров “Сүүлийн үед НОБГ-т амьтантай холбоотой 15 дуудлага ирсэн байна. Тухайлбал, нийслэлийн ногоон бүсэд үхсэн хоёр тарваганы дуудлага ирсэн. Шинжилгээ хийхэд ноцтой зүйл илрээгүй. Мөн тарваганы түүхий эдийг эмчилгээний зориулалтаар хийхийг таслан зогсоох хэрэгтэй” гэв.
Харин Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “ Бид тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг Нийслэлрүү оруулахгүй байх ажил зохион байгуулж байна. Энэ хүрээнд зорилтот бүлгийн хүн амд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакцин хийж эхэлсэн“ гэлээ.