
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЗӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр “Өнгөрсөн пүрэв гарагаас хойш ЗӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний гурван баг эх орондоо ирсэн нийт 570 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүллээ. Мөн иргэдийн авчирсан 28000 гаруй ачаа тээшэнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Тусгаарлан ажиглах байранд байгаа 76 хүнээс давтан, 182 хүнээс анхдагч шинжилгээ авч лабораторийн шинжилгээ хийхэд халдварын тохиолдол илрээгүй.
Явуулын авто лаборатор Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллаж хилээр нэвтэрсэн 225 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдвар батлагдаагүй байна.
Судалгаагаар манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой гэж үзсэн. Үүнээс 26 суманд тарваган тахлаар хүн өвчлөх өндөр эрсдэлтэй гэж үзжээ. Энэ сарын байдлаар тарваган тахлын есөн сэжигтэй тохиолдол бүртгэгдснээс гурав нь батлагдаж, нэг хүн нас баржээ.
Нийтдээ 40 мянга гаруй иргэдийг тарваган тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа” гэлээ.