
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Б.Болор-Эрдэнийг тус газрын даргаар томилжээ.

Б.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд элсэн орж Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгсжээ.
Оксфордын их сургууль, "Билл, Мелинда Гэйтс" сан хамтарч, Мелинда ээр удирдуулсан Технологийн хөгжлийн комиссыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус комисс үйл ажиллагааны хүрээнд гурван орныг жишиг болгон сонгож технологийн бэлэн байдлын судалгааны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэгээр Монгол Улс шалгарсан. Уг төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж буй ажлын хэсгийн ахлагчаас Б.Болор-Эрдэнэ ажиллаж байгаа ажээ.